2012 оноос эхлэн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгийн ажиглагч, мониторинг хийж, мөн сонгогчдын боловсролд техник технологийн шийдлийг ухаалгаар нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа С. Энхжаргал залуус та бүхэнд дараах зөвлөмж өгч байна.
2020 оны УИХ--н сонгуульд “Санал тоолох төхөөрөмж, сонгогчдын нэрийн жагсаалтын хөндлөнгийн хяналт’’--г "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ"-ний гишүүн МИДАС ТББ гүйцэтгэхээр ажиллаж байгаа.
Сүхбаатарын Энхжаргал: Яг өөрт чинь тулгамдаж байгаа асуудлыг хэн яаж шийдэж чадах нь вэ, ямар нам, ямар эвсэл, ямар бие даагч мөрийн хөтөлбөртөө тусгаж вэ? гэдгийг харах хэрэгтэй, хамгийн гол нь.
ЯАГААД сошиал ток--г хэрвээ та бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл https://bit.ly/3eYMNCl
=====================================================================
“БИ сонгоно! БИ шийднэ!” Сонгогчдод зориулсан--Онлайн контент
Монголын Олон Нийтийн Медиэ Контент Сан “БИ сонгоно! БИ шийднэ!” цуврал онлайн контент сонгогчдын боловсролд зориулж байна. Энэхүү цуврал контент нь эдийн засаг, улс төрийн аль нэг бүлэглэлээс ангид, хараат бус, сайн дураар боловсрол түгээгч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн нар иргэний үүрэг, хариуцлагын хүрээнд агуулга үйлдвэрлэж байгаа болно. Энэ нь алив улс төрийн намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигч, нам эвсэлийг огт дэмжихгүй. Гагцхүү иргэд, сонгогчдод ухаалаг сонголт хийхэд нь туслах зорилготой. Онлайн контентыг www.publicmediacontent.org
=====================================================================
Видео клипний бичвэр:
01:39:44,033 --> 01:39:51,433
Саяны кинонд ч гарч байна. Яг өөрт чинь тулгамдаж
байгаа асуудлыг хэн яаж шийдэж чадах нь вэ?
2
01:39:51,433 --> 01:39:57,300
ямар нам, ямар эвсэл, ямар бие даагч мөрийн
хөтөлбөртөө тусгаж вэ? гэдгийг харах хэрэгтэй,
3
01:39:57,300 --> 01:40:03,666
хамгийн гол нь. Гэтэл одоо гарч байгаа сонгогчдын
боловсролд зориулсан нэвтрүүлэг эсвэл
4
01:40:03,666 --> 01:40:07,600
сонгуульд зориулсан нэвтрүүлэг нь дандаа нэр
дэвшигчийг өөрийг нь хэн бэ гэдэг талаас нь
5
01:40:07,600 --> 01:40:16,700
рекламдах тал нь илүү яваад, яг сонгогчдын боловсролд
энэ хүний мөрийн хөтөлбөр нь ямар, юу хийх гээд
6
01:40:16,700 --> 01:40:23,000
юу амлах гээд, энэ нам юу хийх гээд байгаа юм бэ,
гэдэг талаас нь арай дутуу харагдаад байгаа.
7
01:40:23,000 --> 01:40:33,100
Тэгэхээр бид бас 2012 онд "Чи сонго, Чи шийд" нэвтрүүлэг
MNB хамтран, цувралаар явуулж байсан юм.
8
01:40:33,100 --> 01:40:38,266
Яг ийм зарчмаар байвал зүгээр. Жнь, хэрвээ чамд
ажилгүйдлийн асуудал тулгамдаад байгаа бол,
9
01:40:38,266 --> 01:40:44,366
аль хүчин нь яаж шийдэх гээд байна вэ гэдэг дээр
чи өөрийнхөө саналыг ирж өгөх ёстой
10
01:40:44,366 --> 01:40:48,900
гэдэг ийм л байр сууринаас хандах ёстой. Чамд
боловсролын асуудал байна уу, эрүүл мэндийн
11
01:40:48,900 --> 01:40:54,533
асуудал байна уу, орон байрны асуудал байна уу?
Энэ асуудлаа чи шийдүүлэх л гэж байгаа бол
12
01:40:54,533 --> 01:41:01,633
сонгуульдаа оролцож, тэр асуудлыг барьж авч, тэр
асуудлыг хөөцөлдөх тэр хүнийг л олж сонгоосой!
Σχόλια