Сонгууль 2020--Сонгогч ТА юу анхаарах вэ?



Миний ажигласнаар, өмнөх сонгуулиудад, сонгуулийн бус жилд, тухайн тойргийнхоо сонгогчдод маш их бэлэг, гурил будаа, түмпэн сав, шанага тараасан улс төрчид нэр дэвшиж байгаа. ЖДҮ сангаас зээл авсан, улс төрийн авлигатай нэр холбогдсон улс төрчид ч бас дэвшиж байгаа. Энэ хүмүүсийг бид мартахгүй байх ёстой.

Улс төрийн шинжлэх ухааны доктор,”Нийгэм, улс төрийн боловсрол” ТББ гүйцэтгэх захирал, Бат--Өлзийн Эрдэнэ--далай залуу сонгогч таньд дараах зөвөлгөө өгч байна.

Үзэгч та бүхэнд сануулахад, Б.Эрдэнэ--далай доктор оюутнуудынхаа хамт өнгөрсөн оны 05 сарын 12--14 хооронд анх удаа “Улс төрчдийн гарын бэлэгний үзэсгэлэн” нөлөөллийн ажил хийж байсан билээ.

Хэрвээ та Б. Эрдэнэ--далай докторын яриаг үргэжлүүлэн сонсохыг хүсвэл https://bit.ly/2Uz0jF7 сонсоорой! Та бүхэнд тустай олон санааг ярьсан байгаа шүү. Сонирхоорой!

=====================================================================

“БИ сонгоно! БИ шийднэ!” Сонгогчдод зориулсан--Онлайн контент

Монголын Олон Нийтийн Медиэ Контент Сан “БИ сонгоно! БИ шийднэ!” цуврал онлайн контент сонгогчдын боловсролд зориулж байна. Энэхүү цуврал контент нь эдийн засаг, улс төрийн аль нэг бүлэглэлээс ангид, хараат бус, сайн дураар боловсрол түгээгч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн нар иргэний үүрэг, хариуцлагын хүрээнд агуулга үйлдвэрлэж байгаа болно. Энэ нь алив улс төрийн намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигч, нам эвсэлийг огт дэмжихгүй. Гагцхүү иргэд, сонгогчдод ухаалаг сонголт хийхэд нь туслах зорилготой. Онлайн контентыг www.publicmediacontent.org

======================================================================

Видео бичлэгний бичвэр:

1

01:50:34,500 --> 01:50:42,333

Миний ажигласнаар, өмнөх сонгуулиудад,

сонгуулийн бус жилд, тухайн тойргийнхоо


2

01:50:42,333 --> 01:50:51,066

сонгогчдод маш их бэлэг, гурил будаа, түмпэн,

сав шанага тараасан улс төрчид нэр дэвшиж байгаа.


3

01:50:51,066 --> 01:50:59,033

ЖДҮ сангаас зээл авсан, улс төрийн авлигатай нэр

холбогдсон улс төрчид ч бас дэвшиж байгаа.


4

01:50:59,033 --> 01:51:09,966

Энэ хүмүүсийг мартахгүй байх ёстой. Жнь, танайд

100 мянган төгрөгний үнэ бүхий бэлэг тарааж өгсөн бол


5

01:51:09,966 --> 01:51:15,233

тэр хүн, парламентийн гишүүн болоод хэдэн төгрөгний

цалинтай билээ, сая гаруй төгрөгний цалин авдаг,


6

01:51:15,233 --> 01:51:23,233

Тэгэхээр, улс төрд ороод маш их

боломжийг олж авах гэж санал худалдаж авч


7

01:51:23,233 --> 01:51:28,000

байгаа шүү гэдгийг ойлгож, сонголтоо хийвэл

их чухал байна.


27 views0 comments